Бидний хэрэглэдэг нүүрний гоо сайхны бүтээгдхүүн, будаг шунхны ихэнхи нь бинзенээр бүтээгддэг гэнэ шүү?
Сая нэг ном уншаад ихээхэн шокнд орлоо. Юу вэ гэхээр, японы нүүрний шингэн будаг шунх гэх мэтийн гоо сайхны хэрэглэл нь маш сайн чанартай хэмээгдэж, хувьдаа ч монгол уруу хүртэл авч хариж байсан удаа байгаа ч, энэ номонд бичигдсэн зүйл үнэхээр тийм бүтээгдэхүүнд итгэж болохгүй юм байна гэдэг бодолд хүрэглээ. Японы бинзен-ийн кампанид ажиллаж байгаад бинзений хор уршигийг хэрхэн аймшигтай болохыг өөрийн биеэр мэдрээд, АНУ-ын 3-н сургуульд эдгээр химийн хүний биед эерэг үр дагавар үлдээж болошгүй бодисуудыг судалж, доктурын зэрэг хамгаалсан зүхиолч хэлж байгаад учир бүүр...
Ихэнхи гоо сайхны хэрэглэл нь байгалийн гаралтай бодис хэрэглэдэггүй бөгөөд, байгалиас авахаар бол илүү үнэтэй тусдаг учир хямдхан бинзений тундасаас гаргасан Етилэн, Бинзэн зэргээр ихэхи гоо сайхны бүтээгдэхүүн нь хийгдэдэг болох нь ээ. Гол нь гоё үнэр, муудхаас сэргийлдэг үйлчилгээтэй бодисыг хийснээр илүү удаан хугацаанд хадгалах боломжтой байдаг бөгөөд ийм бодисыг 100% байгалаас гаргаж авхын тулд химийн бодисоос хэд хэд дахин илүү үнэтэй тусдаг гэнэ.
Гэлээ гээд үнэтэй бол сайн чанартай цэвэр байгалын гаралтай бүтээгдхүүн юм шүү гэсэн үг биш юм. Тийм гоё сайхан рэкламдаад, алдартай одуудыг олноор нь тоглуулаад байгаа тэр суртачилгааны эх үүсвэр нь хаанаас гарч байна? гэхээр ойлгомжтой. Ер нь гоо сайхны бүтээгдхүүн нь хамгийн их суртачилгаа хийгддэг бөгөөд, хамгийх хямд бүтээгдэж асар их ашиг олох боломжтой наймааны тэргүүнд жагсдаг юм гэнэ шүү..Эмэгтэйчүүд ч гоо сайхныхаа төлөө хэдийг бол хэдийг ч цацаж чаддаг болсон...
Жишээлбэл, 5000иены нүүрний тос байлаа гэхэд үйлдвэрлэгдэх зардал нь ердөө 80иен байх ч тохиолдол байдаг гэнэ. Японд ялангуй үйлчилгээ өндөр хөгжөөд, үнэгүй сампэль тарааж үйлчилэгчийн сэтгэлийг татаж өөрийн талдаа оруулдаг. Гэвч тэр олноох нь тарагаад байгаа зардал нь хаанаас гадаг вэ гэхээр бидний л халааснаас юм.
Дээхэн үед, японы алдарт гоо сайхны брэнд Шисэйдо-ын хүн ийнхүү яриж байсан гэж нэг найз маань яриж билээ. Эмэгтэй хүний нүүрний хэрэглээ, гоо сайхны бараа үнэтэй байх тусмаа тэдэнд хүсэл мөрөөдөл бэлгэлдэг гэж... Тийм учираас Шисэйдо бүтээгдхүүнээ хэзээ ч хямдруулж, хямдхан үнээр зардаггүй гэж...
Үүнийг уншиж дуусаад өөрийн хэрэглэж буй нүүрний савангийн ард бичсэн бүтээгдхүүний жагсаалтыг хараад дахин шок-нд орж хэрэглэх үү яах уу үнэнднн мэдхээ байгаад байна..Яагаад гэвнл тийм сайн цэвэр байгалийн гаралтай нь бараг байхгүйгээс гадна байлаа гэхэд мань мэтийн боломжтой нийцэхгүй нь ойлгомжтой. Зарим нь жоом хорхой алдаг хорны бодис, зарим нь хорт хавдар үүсгэж магадгүй гэгдсэн бодис ч байх шиг...Эдгээр бодисийн листийг тавъя. Өөрийн хэргэлж буй гоо сайхны шингэнийхээ ард талыг дахин нэг хархад илүүдэхгүй байх. Харахгүй нт ч дээр байж магадгүй л юм л даа.
Яагаад ийм юм байгаад болоод байна юм бэ? Тийм л юм бол аль хэдийн хүмүүс илэрүүлчихсэн, үр дүн нь гараад эхлэж баймаар шүү дээ гэж бодож болох л юм. Гэвч, бидний итгэдэг хэвлэл, мэдиа-гын хувьд бол эдгээр гоо сайхны камданиуд нь хамгийн сайн рэклам хийлгэдэг бизнессийнх нь түнш учир ийм зүйлийг ТВ, сэтгүүлээр тэр болгон бичиж чаддаг мэдиа бараг байдаггүй юм гэнэ..нээрээ ч тийм дээ. Тэгээд бас нэгэнт хямдхан ашиг олж болж байгаа наймаагаа болиж, өөрөөсөө үнэтэй зардал гаргаж байгалийн бодисруу шилжүүлнэ гэсэн тийм ядаргаатай юмыг хийх бурхан шиг камданиуд ч байхгүй биз ээ. Хийнэ гээд хэлчихвэл, өнөөг хүртэл хор хэргэлж байснаа хүлээн зөвшөөрөх явдал болох болхоор... Гол нь гоо сайхны бүтээгдхүүн нь буцааж чадахгүйгээс гадна, таарахгүй бол хувь хүний чанараас шалтгаалсан хэмээгдэж батлахад хэцүү гэдэг дээр асуудал байгаа юм.
2001 онд, японд хүний цуснаас эдгээр химийн хорт бодис илэрч байсан гэнэ. Тэгээд хэргэлж байсан, өдөр болгон арисандаа түрхэж байсан шингэнээс нь бие цус уруу нь шингэн орсон магадлал өндөр юм гэнэ. Харин эдгээр гоо сайхны бүтээгдэхүүн нь жил болгон, улирал болгон өөр бож хуучин нь нэг мэдхэд алга болоод байдаг. 10, 20-н жил ийм бүтээгдхүүн хэрэглээд байгаа сүүлийн үеийн 40, 50-н насны эмэгтэйчүүд үүнийг ихэд мэдэрч эхлээд байгаа бөгөөд, иймэрхүү ном ч олноор гарах болж ээ.
Тэхээр тэхнологи хэт хөгжиж, хаашаа харсан, юу хэргэлсэн бүхэн химийн бодисоор дүүрээд байгаа юм уу даа. Хүн төрлөхтөн бид өөрөө өөрийгөө алах зүйл хийж хордуулах болоо юж даа. яана даа...
Ийм цаг үе болоод байгаа одоогийн цагт, бид ийм хорт бодисуудын тухай мэргэжлийн хүн биш мэдэхгүй, гэлгүй өөрсдөө мэдлэгтэй болохгүй бол нэг л мэдхэд хордоод, өөрийгөө ч хамгаалж чадахгүй болох юм биш үү.
(Япон ном тул япон чигээр нь тавилаа...)
Subscribe to:
Post Comments (Atom)


2 comments:
Чи хөрвүүлэгч ашиглаж бичдэг үү? Санамсаргүй юм шиг алдаа зөндөө юм?
Сонирхолтой бичлэг байна шүү. Бичээд байгаарай !(таны номыг таг мартаад байх юмаа )
Post a Comment