Японд байгаа нийт хугацаагаа тооцоод үзсэн чинь,энэ жилийн 4сард япон дахь хугацаа нь монголынхтай тэнцэж ээ...Тэхээр одоогоор(10сард) япон дахь хугацаа нь хагас жилээр давчихсан юм байна..Ааая аймар юм аа..одоо надад би гадаад хүн, гадаадаас ирсэн гэж хэлэх эрх байхгүй болсон байж магадгүй юм.
Аяандаа японоос ямар нэгэн юм сурах, салгаж авхаасаа гадна японд бас нөлөөлөх юмсан гэх юмуу, монголд японыг танилцуулж явах хэрэгтэй юм шиг санагдаад эхлэх юм.
Японоос хамгийн авах, хулгайлах ёстой юм бол тэхник биш. Харин Философи нь болов уу гэж битүүхэндээ боддог юм.
Нээх их Ханз гараад ирхээр хэцүү санагдаад, ойлгосон болоод мэдэмхийрчихээд байдаг муу зангаасаа болж япон хэлээ бүүр зогсоочихож ээ...
Харин тэгсэн мэдэхгүй, ойлгоогүй үг нь илүү их юм шиг санагдах боллоо.
Тэгээд өнөөг хүртэл мэддэг юм шиг байсан хэрнээ үнэндээ бол мэддэггүй байсан хэдэн үгнээс японы Философийг дахин мэдэрлээ. Ялангуяа Самурай нарын Философи.
Энийг зүгээр танилцуулахдаа гол нь биш, одоогийн монголд дутаад байгаа зүйлс мэт санагсанаас бичье гэж бодлоо...
1.「滅私奉公」(めっしほうこう)-Мэшши хоооо
滅-устгах, 私-өөрийгөө, 奉-үйлчлэх,золиослох, 公- олон нийт
Үүнээс бараг ойлгомжтой байх. "Өөрийгөө дарж, олон нийтийн эрх ашгийн төлөө үйлчилнэ" гэсэн утгатай бөгөөд, нийтийн эрх ашгийг урдаа тавина гэсэн үг юм. Монголчууд бидний хувьд нийтийн эрх ашгийг өөрийнхөө эсвэл гэр бүлийнхээ эрх ашгийн урд тавьна гэсэн ойлголт бараг байдаггүй гэж хэлхэд хэлстэхгүй болов уу. Харин энэ үгийг яагаад би онцолж бичсэн бэ? гэвэл, зөвхөн байгальтай харицаад, нүүгээд тус тусдаа амьдраад байх үед бол өөр хэрэг ч, суурин амьдралаар цөмөөрөө нэгэн дор амьдрах үед зөвхөн өөрийн ба төрөл садныхаа л эрх ашгийг бодоод байх аргагүй бөгөөд, нийгмийн эрх ашигийг чухалчилан дээдэлж өөрийгөө дарж байж л бол эцсийн дүнд амьдрахад сайхан нийгэм болж чадахгүй бөгөөд, харин тэр хэцүү болж хувирсан нийгмээс хүмүүс явж одож эхлэнэ. Гадаад уруу олон монголчууд явж байна энэ яагаад вэ?
Гол нь, хэрвээ нийгмийн эрх ашгийг бодож чадвал эргээд надад, миний гэр бүлд таатай орчин бүрдэх юм биш гэж үү? Тиймээс өөрийгөө, мөн эх орноо л гэж бодож байгаа юм бол өнөөдрийн урд буй жижигхэн эрх ашигийг тэвчээд, хэн ч бай нийгмийн эрх ашигийн төлөө жаахан ч болов өөрийгөө золиослох алсын хараатай байх хэрэгтэй гэж дүгнэмээр байна.
2. 和魂洋才(わこんようさい)、士魂商才(しこんしょうさい)
和-япон, 魂-үзэл суртал,амь, 洋-европ, 才- тэхник, арга чадвар
Тэхээр сэтгэл аминдаа японы(самурайн) бодол үндсээ хадгалаад арга барил тэхникийг нь л европоос ав гэсэн үг. Манай монголд энэ 蒙魂(モンゴル魂) гэдгийг нь гээгээд бүхлээр нь тэр чигээр нь гадаадаас оруулж ирээд байгаа хандалага байгаа мэт. 魂 бол уламжилал соёл болов уу гэж ойлгож байна. Гадаадад байх үед бүүр ч илүү, хичнээн Чингисийн үр сад гэж ярилаа ч монгол уламжлалт соёлоо хадагалаж хөгжүүлж чадахгүй байгаа мэт санагдах юм. Тэхээр доорхыг мөн адил тайлбарлах хэрэггүй биз ээ.
士-Самураи, 魂-үзэл суртал,амь 商-худалдаачин, 才-тэхник, арга чадвар
Thursday, October 30, 2008
Subscribe to:
Post Comments (Atom)

1 comments:
Үнэхээр гайхалтай сайн ажигласан байн! Японы хөгжлийн түлхүүр хүмүүсийх нь ёс заншил, үзэл баримтлал, хүмүүжил үнэлэмжинд бий.
Post a Comment