

Саяхан нутаг буцаад тэр хоорондоо анхны ном болох ..."Япон Хөтөч" номоо олны хуртээл болгоод ирлээ.Өмнөх угээс:
Жирийн япон хүмүүс Японд байгаа Азийн орныхон дотроос монголчууд бидэнд арай илүү элэгсэг, дотно хандах нь анзаарагддаг. Нөгөө талаас монголчууд бидний хувьд ч япончууд үсрэнгүй хөгжлөөрөө үлгэр дууриал болж, ажилч хичээнгүй, даруухан зан чанараараа хүндлэл төрүүлдэг ард түмэн билээ. Энэхүү номыг хэвлэн гаргахтай холбогдуулаад бид Улаанбаатар хотод бяцхан судалгаа явуулсан бөгөөд үр дүнд нь “хамгийн ойр дотно санагддаг улс”-ын нэгдүгээрт Япон орсон нь үүнийг илтгэнэ. Та бүхэн энэхүү судалгааны үр дүнгээс монголчуудын Японд хандах хандлагын тухай зарим нэг төсөөлөл авах боломжтой. (Дэлгэрэнгүйг номын ард хэсгээс харж болно)
Бид энэхүү цаг үеийн хандлага, эрэлт хэрэгцээнд тулгуурлан зон олон монголчууддаа Япон орон, Японы соёлын талаар ойлголт өгөх, Японд сурах, ажиллах, бизнес эрхлэхээр зорьсон хүмүүстээ мэдээлэл өгч санасан хэрэгт нь тус нэмэр болох үүднээс хөтөч номыг бичихээр шийдсэн билээ.
Номын бүтцээс танилцуулахад, эхний бүлэг болох “ХҮМҮҮС, АМЬДРАЛ, СОЁЛ”-д, япон соёлын үндэс, сэтгэхүйг өөрсдийн хэмжээнд бичиж дүгнэсэн бөгөөд япончуудыг ойлгож, тэдэнтэй сайхан харьцаа тогтооход уншигч танд хэрэг болоосой гэж хүснэм. Гадаадад очсон хүмүүс очсон газрынхаа соёлын онцлогоос үүдэх ялгаа, содон сондгой байдлыг шүүмжилж, шоолж, тэгснээр дэмий л өөртөө сэтгэл ханах явдал ажиглагддаг. Хэрэвзээ тухайн орныхоо хүмүүсийг аль болох ойлгож, сайн чанаруудаас нь суралцъя гэдэг үүднээс хандвал тэр нь хаа хаанаа өгөөжтэй, илүү бүтээлч сэтгэлгээ болох нь дамжиггүй.
Японы эдийн засгийн цар хүрээ, хөгжлийн түүх цаашлаад бизнесийн соёл зэргийн тухай хоёрдугаар бүлэг болох ”ЭДИЙН ЗАСАГ, БИЗНЕС” -т бичив. Хэдийгээр манай хоёр орны харилцаа өргөжсөөр байгаа ч, энэ нь хувийн хэвшил, бизнесийн салбарт бол одоо хир чамлалттай түвшинд байгаа тухай, Монгол-Японы хооронд бизнесийн гүүр босгох боломж, орон зай манай бизнесмэнүүдийг хүлээсээр байгаа тухай энэ хэсэгт өгүүлсэн байгаа.
1980 оны эхээр гарын арван хуруунд багтаж байсан Япон дахь монгол оюутнууд эдүгээ 1000 даваад байгаа бөгөөд цаана нь ч Японд суралцахыг сонирхох залуучууд маш олон байгаа билээ. Японы боловсролын тухай товч танилцуулга, мөн Японд ирж суралцахад ямар ямар арга байдаг тухай тайлбарлан бичсэн нь гуравдугаар бүлэг “БОЛОВСРОЛЫН ОНЦЛОГ БА СУРАЛЦАХ БОЛОМЖ” юм.
Цаашлаад Япон оронд аялж жуулчлахыг хүссэн уншигчиддаа зориулж дөрөвдүгээр бүлэг болох “АЯЛАЛ АМРАЛТ”-д байгалийн үзэсгэлэнт газар, амттай япон хоол, хямд аялах арга, хил гааль гарахад хэрэгтэй мэдээллүүдийг тус тус толилуулахыг зорив.
Бид номоо зөвхөн цулгай мэдээлэл, тайлбараар дүүргэх бус, тэдгээрийг монгол хүний нүдээр харж бичихийг оролдсон байгаа. Энэхүү номоос зарим уншигчид маань япон хүн, Япон орны тухай ойлголт авч, өөрийн ертөнцийг тэлж, зарим уншигчид маань бодитойгоор суралцах, нөхөрлөх, бизнесийн холбоо тогтоохдоо өчүүхэн ч болтугай хэрэг болгож чадвал дээдийн зорилго маань биелэх болно. Японд очихгүйгээр, яваад ирсэн мэт дотно сэтгэгдэл төрөхүйц олон төрлийн агуулгыг шингээж чадсан болов уу хэмээн найдахын сацуу, улс төр, түүх, хууль эрхзүй гэх мэт багтаан оруулж чадаагүй сэдвүүд ч мөн байгааг хүлээн зөвшөөрч, уншигч та бүхнээс хүлцэл өчье.
Эцэст нь, энэ бүхэн Эмосын хамт олоны минь хүчин зүтгэл...баярлалаа.
Хүмүүсээ сонирхоорой!

2 comments:
yunii omno iim goy heregtei nom beltgen gargasan yavdald bayr hurgeyee.. yum bichej, bodoj tungaana gedeg bol mash ih hodolmor gej bi uneldeg. (jich: hen buhen chadaad baidaggui shu de. bi ch chadahgui..)
enehuu nomiig unshsan hunii setgel negiig boduulj, 2-g tungaah, mon medlegt n nemer bolj uhaan hairlana gedegt itgej bga...
tand tsaashdiin ajil uils buteen baiguulah buh zuild amjilt husie. urgelj demjij bga gedgee ilerhiiley..
smas- manduhai
Otsukaresama,
End neg hund baihiig ni olj unshsan.
Saihan nom baina lee.
Post a Comment